Sunday, March 29, 2015

Пүрш болон амартизаторыг шалгах 
\15-45 минут\ 
Автомашины пүршийг шалгахад хялбар. Бүх дугуй зохих ёсоор хийлэгдсэн, нэг хүн жолоочийн суудал дээр суусан, автомашинаа тэгш гадаргууд байрлуулсан байх ёстой. Ийм үед автомашин гүүшингийн хийцийг өөрчлөөгүй л бол нэг ч өнцөг, тал руу гаа хазайх, болон урд хойд талууд нэг түвшинд байх ёстой. Хэрэв автомашины аль нэг хэсэг, тал намссан юмуу өргөгдсөн шинж мэдэгдвэл гүүшингийн, ялангуяа пүршний техникийн байдал алдагдаж байгаагийн илрэл бөгөөд засварын газарт хандах хэрэгтэй. Пүршний үйлчил гээ засвар нь тусгай багаж тоноглол шаардах бөгөөд тэдгээр нь ердийн грашд байдаггүй. 
Автомашин муу залагдаж, шарваж, донсолгоотой замаар явахдаа гүдгэр газар өнгөрсний дараа дээш доош ихээхэн савлаж байвал амартизатор муудсан гэсэн үг. Цөөн тооны амартизаторыг 40.000 км яваад шинээр сольдог. Хэрэгцээ шаардлага гарахаас нь өмнө зах зээлээс хямп байгаа үед нь амартизаторыг худалдан авч, нөөцлөх нь зүйтэй. Тэнцвэрийг хангахын тулд амартизаторыг нэг нь гэмтсэн буюу элэгдсэн тохиолдолд хосоор нь солих нь зүйтэй. Гэхдээ автомашинд хийцийн хувьд таарах амартизаторыг л худалдан аваарай. 
Амартизаторыг замаар явж турших бүдүүвч

No comments:

Post a Comment