Sunday, March 29, 2015

Автомашины ерөнхий бүтэц

Автомашин нь ямарч хэлбэр дүрсзориулалттайбайсан ерөнхийд нь хөдөлгүүршасси /арал анги/

тэвш бүхээг гэж гурав ангилж болно.

Шасси гэдэг нь /chassis-суурь хайрцаг гэсэн францүгнээс гаралтайхөдөлгүүрийн чадлыг хөтлөх дугуйнддамжуулжэргэх
 хөдөлгөөнийг автомашины давшиххөдөлгөөнд хувирган зам дугуй хоёрын харилцанүйлчлэлийг гүйцэтгэнавтомашиныг
 удирдах цогц хэсэг юм.
Шасси /арал ангинь автомашины бүтцийн үндэсбөгөөд гурван хэсгээс тогтоно.
Хүч дамжуулах анги - явах анги - удирдах хэсэг
Трансмиссия - ходовая часть - механизмы управления
 Хүч дамжуулах анги нь хөдөлгүүрийн эргүүлэххүчийг хөтлөх дугуйнд дамжуулжэнэхүү эргүүлэх хүчболон дугуйн эргэх 
хурдчиглэлийг өөрчилдөг агрегатзангилаанаас бүрдэнэХүч дамжуулгын үндсэн зангилаандавцуулах холбоохурдны 
хайрцагкарданерөнхийдамжуулгадифференциалхагас гол орно.
Авцуулах холбоо нь хөдөлгүүрийн эргүүлэх хүчийгдамжуулах
хөдөлгүүрийг хүч дамжуулгаас түр зуур  салгах,хөдөлгүүрийг дамжуулгатай аажим холбох үүрэгтэй юм.
Хурдны хайрцаг бол хөдөлгүүрээс хөтлөх дугуйнддамжиж байгаа эргүүлэх хүчийг өөрчлөхмашиныг урагшхойш явуулах
хөдөлгүүр дамжуулга хоёрыг удаанхугацаагаар саланги байлгах үүргийг гүйцэтгэнэХөдөлгүүр,авцуулах холбоохурдны 
хайрцаг гурав нь өөр хоорондоохөдөлгөөнгүй холбогдсон нэгдмэл хэсэг байдаг. 
Кардан гол нь эргүүлэх хүчийг хурдны хайрцагаасхөтлөх дугуйнд өнцөгийн өөрчлөлт мөн хоорондын зайөөрчлөгдөх  
  нөхцөлд  дамжуулна.
Ерөнхий дамжуулга нь кардан голоос ирэх эргүүлэх хүчийг хувьсган хөтлөх голдифференциалаар дамжууланхагас голд 
тогтмол өнцөгөөр өгнө.
Дифференциал нь хөтлөх дугуйнуудыг өөр өөр хурдтай эргэх боломжтой болгодог.
Хагас гол нь эргүүлэх хүчийг хөтлөх дугуйнд дамжуулна.
Явах анги нь машины суурь хэсэг юмЯвах ангидаралурд хойд тэнхлэгнумзөөллүүрдугуй хамаарнаИхэнхи суудал
болон автобусанд бүхээг нь арлын үүргийггүйцэтгэнэЭнэ тохиолдолд бүхээгийг даацат хэсэг гэнэ.
Удирдах хэсэгт тоормосны системжолоонымеханизм хамаарнаЖолооны механизм нь жолооны хүрд,жолооны 
дамжуулгагөнжүүрэгтатуургануудаас бүрдэжавтомашины эргэх тойрох хөдөлгөөнийг хангана.
Category: Авто мэдлэг | Views: 578 | Added by: uugi | Date: 2013/02/01 | Comments (0)
Автомашины гүүшингийн ажиллагаа 
Хуудсан нум нь хооронд нь боосон янз бүрийн урттай нимгэн утаснаас бүрддэг. Хамгийн урт хуудламжтаасны 2 талд гаргасан сэнжний тусламжтайгаар нумыг автомашины бүхээг, аралтай холбож өгнө. Нумны үзүүрийн нэг талын сэнжийг автомашины бүхээгтэй шууд боож өгдөг. Нөгөө үзүүрийг нь татуургаар дамжуулан холбодог. 
Гүүшин нь автомашиныг дотроос нь тулж явах, цохилтын хүчийг жолоочид дамжуулахгүй тусгаарлах, дугуй замын гадаргуу хоёрын харьцалтыг алдагдуулахгүй байх үүрэгтэй. Үүнийг чиглүүлэх, зөөллөх, унтраах элемент гүйцэтгэнэ. 
Зөөллөх элементүүд нь гадна хүчний үйлчлэлээр хэв гажилтанд орж, дараа нь буцаж хэвийн байдалдаа ордог. Гүүшингийн зөөллөх элементүүд нь ихэвчлэн автомашины бүхээг дугуй хоёрын хооронд байрладаг. Замын гадаргуугаас ирж байгаа цохилт зөөллөх элементийг хэв гажилтанд оруулдаг. Дараа нь хэв гажилтанд орсон элемент буцаж хэвийн байдалдаа орох зэргээр дээрх үйл ажиллагаа олон давтагдаж байдаг. 
Пүрш
Пүрш нь дээд доод тавган дээр сууж автомашины бүхээг, дугуй хоёрыг холбож өгдөг. Дугуй дээш доош шилжихээс хамаарч пүрш нь агшиж сунадаг.
Мушгиа гүүшин 
Энэ гүүшингийн мушгирах гол нь автомашины бүхээг дугуй хоёрыг хооронд нь шууд холбодог. Мушгиа гүүшин нь автомашинд дагуу, эсвэл хөндлөн байрлаж болдог. 
Амортизатор 
Орчин үед ашиглагдаж байгаа бүх төрлийн амортизаторуудын ажиллах зарчим нь ижил боловч тэдгээр нь хоорондоо шингэн нэвтрүүлэх нүх болон клапангуудын хэмжээ, тоо зэргээрээ ялгагдана. Иймд амортизаторуудыг ажиллах нөхцөлөөс нь хамааруулж дараах хэлбэрээр ангилна. Энгийн амортизаторыг хэт их ачаалалгүй, хэвийн нөхцөлд ашиглахад тохиромжтой. 
Амартизатор нь хамгаалах таг, шингэний цлиндр, жижиг диаметртай нүх эсвэл клапан бүхий поршен, шингэн зэргээс бүрддэг. Поршен хамгаалах таг зэрэг нь поршингийн гол дээр суудаг. Поршенгийн голыг автомашины бүхээгтэй, шингэний цлиндрийг гүүшингийн чиглүүлэх элемент эсвэл хагас голын гэртэй тус тус боосон байдаг. Поршен нь цлиндрийн дотор талыг дээд, доод гэсэн 2 хөндийд хуваадаг. Шингэн нөөцлөх хэсэг, шингэний доод хөндий хоёрыг хоёр талын ажиллагаатай клапан тусгаарлана. 
Автомашин донсолж дугуй дээш шилжих үед пүрш шахагдах бөгөөд шингэний цлиндр хамгаалах таг руу орж, амортизатор богинссоноор поршенг доош түлхэнэ. Поршен доош хөдлөх үед шингэн шахагдахгүй, харин доод хөндийгөөс дээд хөндий рүү шилжиж байраа солино. 
Урд үл хамаарах тэнхлэг 
Автомашины урд тэнхлэг ихэвчлэн үл хамаарах гүүшинтэй байдаг. Уг тэнхлэгийг үл хамаарах гэж нэрлэдэг. Ийм автомашины дугуйг тэнхлэгтэй татуургуудаар дамжуулан холбодог учир замын гадаргуугаас дамжих цохилт, хэлбэлзэл нь зөвхөн дугуйнд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл дугуйн дээш, доош шилжих хөдөлгөөн автомашиныг бүхэлд нь хазайлгах боломжгүй. Автомашины хамаарах тэнхлэгийг үл хамаарах тэнхлэгээр сольсон нь дараах 2 давуу талтай. Замын гадаргуугаас ачаалал зөвхөн дугуйд дамжих болсноор бүхээгт үүсэх хэлбэлзэл багасаж, улмаар автомашин илүү тав тухтай болно. Мөн дугуй, замын гадаргуу ямар байхаас үл хамаарч маш сайн залагддаг байх шаарддлагатай. Өндгөн тулгуурыг автомашинд тавьснаар дугуй баруун зүүн дээш доош бүх чиглэлд шилжих боломжтой болсон. 
Хойд гүүшин 
Автомашины хойд тэнхлэгт гүүшин тавьсан нь урд гүүшинтэй адил дугуй замын гадаргуу хоёрын харьцалтыг алдуулалгүй хадгалах, тээврийн хэрэгслийн зорчигчдыг тав тухтай байлгах зорилгтой. Мөн түүнчлэн хойд тэнхлэгийн гүүшинд дараах хүндрэлүүд гарч, түүнийг шийдэх шаардлага тавигддаг. Урд тэнхлэгийг ачаалах автомашины жин бараг тогтмол үл өөрчлөгдөж байдаг. Гэтэл хойд тэнхлэгт ачаалах жин зорчигч суух болон ачаа ачих зэргээр үргэлж хувьсаж байдаг. Хойд тэнхлэгийн зөөллөх элемент нь ачаалал ихсэх үед амархан хэв гажилтанд орохооргүй хатуу, ачаалал багасах үед тав тухтай байдлыг хангах үүднээс зөөлөн байх шаарлагатай. Дээрх шаардлагаас болоод зарим хүнд даацын автомашинд хийн гүүшинг ашигладаг. 

Пүрш болон амартизаторыг шалгах 
\15-45 минут\ 
Автомашины пүршийг шалгахад хялбар. Бүх дугуй зохих ёсоор хийлэгдсэн, нэг хүн жолоочийн суудал дээр суусан, автомашинаа тэгш гадаргууд байрлуулсан байх ёстой. Ийм үед автомашин гүүшингийн хийцийг өөрчлөөгүй л бол нэг ч өнцөг, тал руу гаа хазайх, болон урд хойд талууд нэг түвшинд байх ёстой. Хэрэв автомашины аль нэг хэсэг, тал намссан юмуу өргөгдсөн шинж мэдэгдвэл гүүшингийн, ялангуяа пүршний техникийн байдал алдагдаж байгаагийн илрэл бөгөөд засварын газарт хандах хэрэгтэй. Пүршний үйлчил гээ засвар нь тусгай багаж тоноглол шаардах бөгөөд тэдгээр нь ердийн грашд байдаггүй. 
Автомашин муу залагдаж, шарваж, донсолгоотой замаар явахдаа гүдгэр газар өнгөрсний дараа дээш доош ихээхэн савлаж байвал амартизатор муудсан гэсэн үг. Цөөн тооны амартизаторыг 40.000 км яваад шинээр сольдог. Хэрэгцээ шаардлага гарахаас нь өмнө зах зээлээс хямп байгаа үед нь амартизаторыг худалдан авч, нөөцлөх нь зүйтэй. Тэнцвэрийг хангахын тулд амартизаторыг нэг нь гэмтсэн буюу элэгдсэн тохиолдолд хосоор нь солих нь зүйтэй. Гэхдээ автомашинд хийцийн хувьд таарах амартизаторыг л худалдан аваарай. 
Амартизаторыг замаар явж турших бүдүүвч

Хөдөлгүүрийн хөргөлтийн систем
Автомашин явж байх үед хөдөлгүүрийн дотоод шаталтаас үүсэх дулаан 2000 градус буюу түүнээс дээш халах тохиолдол байдаг. Энэ халуун нь цлиндр, поршин, цилиндрийн толгой гэх мэт хөдөлгүүрийн эд ангиудад их хэмжээний элэгдэл үүсгэдэг. Үүнээс сэргийлж хөргөлтийн систем нь хөргөлтийн шингэнийг ашиглан хөдөлгүүрийг хөргөдөг. 
Автомашины хөргөлтийн системийн ажиллагаа нь радиатор, радиаторын таг, хөргөх сэнс, термостат, хөргөлтийн шингэний насос зэрэг төхөөрөмжүүдийн тусламжтайгаар явагддаг байна. Хөргөлтийн шингэн нь хөдөлгүүр доторх халууныг өөртөө шингээж радиаторт орж хөрөн, буцаж хөдөлгүүрт орох давтамжаар хөдөлгүүрийг хөргөдөг. 
шараар тэмдэглэсэн хэсэг нь 
хөргөлтийн шингэн дамжин 
урсах зам юм. 
Радиатор
Хөдөлгүүр доторх халсан хөргөлтийн шингэнийг хөргөх зорилгоор радиатор доторх гуурсуудаар дамжуулан өнгөрүүлэхдээ хөргөх сэнсний тусламжтайгаар бий болсон агаарын хүчтэй урсгалд оруулж шингэнийг хөргөдөг.  
Радиаторын ажиллагаа
Радиаторын таг 
Хөргөлтийн шингэн байнга халж, хөрч байдаг тул түүний эзлэхүүн байнга ихэсч багасч байдаг. Үүнийг радиаторын таг зохицуулж илүүдлийн бортого руу оруулж мөн гаргаж байдаг байна. Радиаторын таг нь хөргөлтийн шингэний буцах хугацааг удаашруулж түүний буцлах температурыг 110 градус болгож нэмэгдүүлж өгдөг. 
Хөргөлтийн шингэний температур нэмэгдэхийн хирээр шингэний эзлэхүүн нь нэмэгдэж радиатороос хальж тагны хавхлагыг түлхэн  онгойлгож хальсан шингэнийг илүүдлийн бортого руу юүлдэг. 
Хөргөлтийн шингэн хөрөхөөр түүний эзлэхүүн нь багасч радиатор дтор вакум орчин бий болсноор соролт үүсч бортогоноос радиатор руу юүлэгдэнэ. 
Термостат
Термостат нь хөргөлтийн шингэнийг харахад түүний хавхлаг нээгдэж, хөрөхөд хаагддаг дулааныг мэдэрдэг төхөөрөмж юм. 
Радиаторт орж хөрсөн шингэн хөдөлгүүрийг хөргөхөөр, хөдөлгүүрт байгаа халсан шингэн радиатор руу орж хөрөхөөр өөр хоорондоо солигдож шилжих үйлдлийг термостатын тусламжтайгаар гүйцэтгэдэг. 
Хөргөх шингэний насос 
Хөргөлтийн системд шингэний насос нь хөдөлгүүр доторх шингэний богино эргэлт болон радиатороос хөдөлгүүр рүү шингэнийг сэлгэж оруулах эргэлтийн давтамжийг үүсгэдэг. 
Хөргөлтийн сэнс 
Радиатор доторх хөргөлтийн шингэнийг сорж хөргөдөг, сорогдсон агаарыг хойшоо үлээж хөдөлгүүрийг давхар хөргөх ажиллагаатай. Энэ сэнс нь цахилгаан ба термомуфьт ажиллагаатай гэж 2 ангилдаг. 
Термомуфьт ажиллагаатай сэнс нь тахир голын эргэлтээс ремин дамжуургаар эргэлтээ авч термомуфьт шингэний халалтанд тэлэх шинж чанарыг ашиглан барьцалдаж эргэдэг зарчимтай. 
Цахилгаан сэнс 
Цахилгаан сэнс нь дулааны  мэдрэгчийн тусламжтайгаар цахилгаан хөдөлгүүрийн энергээр ажилладаг. 
Дулааны мэдрэгч нь халалтыг тодорхой хэмжээнд хүрэхэд цахилгаан хөдөлгүүрийг асааж сэнсийг ажиллуулдаг. 

2011 онд зарагдсан дэлхийн ТОП 30 автомашин

2012-03-28
World’s Top 30 best-selling cars in 2011:
Pos    Model    2011
1    Toyota Corolla    1,141,709
2    Ford Focus    882,551
3    VW Golf    864,452
4    VW Polo    788,789
5    Ford Fiesta    767,465
6    Hyundai Elantra    751,967
7    Wuling Sunshine    731,689
8    Chevrolet Cruze    704,691
9    Ford F-Series    698,319
10    VW Jetta    695,159
11    VW Passat    628,097
12    Toyota Camry    621,679
13    Saipa Pride    618,265
14    Opel Corsa    591,505
15    Nissan Tiida/Versa    568,319
16    Toyota Yaris/Vios    556,092
17    Honda Civic    555,071
18    Suzuki Alto    549,931
19    Hyundai Accent    541,519
20    Honda CR-V    530,000
21    Hyundai Sonata    499,168
22    Toyota Hilux    490,000
23    Honda Accord    488,000
24    VW Gol/Voyage    479,135
25    Chevrolet Silverado    468,977
26    Renault Clio    460,000
27    Opel Astra    457,957
28    Hyundai Tucson/ix35    420,649
29    Kia Cerato/Forte    410,709
30    Foton Forland    403,000


1    Toyota Corolla    1,141,709




2    Ford Focus    882,551



3   VW Golf    864,452



4   VW Polo    788,789



5    Ford Fiesta    767,465



7    Wuling Sunshine    731,689



13    Saipa Pride    618,265



20    Honda CR-V    530,000



22    Toyota Hilux    490,000



36    BMW 3 series  384,464



38    Nissan Qashqai  382,741



57     Peugeot 405       306,000 



54    FIAT  Uno    297,234



Tuesday, March 10, 2015

байршил тогтоох систем

Авто тээврийн хяналт, байрлал тогтоох систем IT Zone ХХК-ийн зохион бүтээсэн Compass mate системийг нэвтрүүлснээр шатахууны зарцуулалт, явсан замын түүх, тээврийн хэрэгслийн байршил, ажлын цаг ашиглалтыг онлайнаар хянаж, төрөл бүрийн тайлан гаргаж болохоос гадна шатахууны хулгайгаас сэргийлэх боломж олгоно. Мөн энэхүү системийг таны шаардлагад нийцүүлэн өөрчлөх, бусад нэмэлт боломжуудаар өргөтгөх боломжтой. GPRS/GPS машины хяналтын систем Хот дотор байгууллагын машинуудыг хянахад тохиромжтой. Төхөөрөмжийн хувьд авсаархан, овор багатай бөгөөд автомашины хаана ч далд байрлуулах боломжтой. Mobicom, Unitel зэрэг GSM системтэй үүрэн телефоны операторуудын СИМ картыг ашиглан мэдээллээ серверт автоматаар дамжуулдаг. Харин сүлжээ тасалдсан тохиолдолд байршлын мэдээллээ өөрийн дотоод санах ойд хадгалж, сүлжээ ажиллаж эхлэнгүүт хадгалсан мэдээлээ дамжуулна. Автомашиныхаа байрлалыг интернетээр юмуу тусгай програм ашиглан хянана. Сансарын холбоогоор дамжуулан тээврийн хэрэгслийг хянах систем Дэд бүтэц сул хөгжсөн хөдөө орон нутагт явж буй тээврийн хэрэгслийг хянахад тохиромжтой. Төхөөрөмж авсаархан тул автомашины хаана ч далд байрлуулж болно. Сансрын холбооны ORBCOMM сүлжээ ашигладаг тул дэлхийн хаанаас ч мэдээлэл дамжуулах бүрэн боломжтой. Уул уурхайн машин механизм, аялал жуулчлалын машин, онгоц, нисдэг тэрэг, ачаа тээврийн машинуудад ашиглахад зориулсан систем юм. Тээврийн хэрэгслийнхээ байрлалын мэдээллийг интернетийн сүлжээгээр хянах боломжтой. Хүн, амьтдын хяналтын бугуйвч Компаний чухал мэргэжилтэн, ажилтан, бага насны хүүхэд, тэжээвэр амьтан, хурдан удмын морь, малынхаа байршлыг хянахад зориулсан систем. Төхөөрөмж нь маш жижиг, хөнгөн цагны хэмжээтэй бугуйвч бөгөөд ашиглахад хялбар, үнэ хямд, найдвартай ажиллагаатай. Mobicom, Unitel зэрэг GSM системтэй үүрэн телефоны операторуудын СИМ картыг ашиглан мэдээллээ серверт автоматаар дамжуулдаг. Байршлын мэдээллээ интернетийн сүлжээ ашиглан хянана. Гар утасны байршлын хяналт Компанийхаа чухал ажилтан, бага насны хүүхэд, жолооч зэрэг шаардлагатай хүмүүсээ гар утсаар нь байршил тогтоох систем. Тухайн гар утасны байршлыг интернетийн сүлжээгээр хянах бөгөөд явсан замын түүх, хурд, тухайн цэгт хэчнээн хугацаагаар зогссон зэргийг мэдэх боломжтой.